Карго Стрим ХХК нь улс хооронд агаараар ачаа тээвэр зохион байгуулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 200 гаран хотруу ачаа тээвэрлэн гадаадын аль ч орноос таны ачааг богино хугацаанд найдвартай тээвэрлэн авчирна.
Монгол улс нь ангийн жуулчлалаараа гадаадын анчдын сонирхлыг ихээхэн татдаг бөгөөд ан агнахад хүнд хэцүү орны тоонд ордог. Гадаад анчдын агнасан ангийн олдворыг тээвэрлэх асуудал нь туршлагатай найдвартай байдлыг шаарддаг.
Сүүлийн жилүүдэд монголын авто спорт сонирхогчид олон улсын чанартай тэмцээн уралдаанд идэвхтэй оролцох болсон, мөн гаднын мотоциклоор аялагчид монголын говиор өөрийн мотоциклтойгоо аялдаг. Дээрх зорилгын үүднээс хурдан шуурхай тээвэрлэх шаардлага гардаг тул агаарын тээврийн үйлчилгээг сонгодог.
Байгууллагууд тоног төхөөрөмж эд анги эвдэрсэн тохиолдолд гадаадад засвар үйлчилгээ хийлгэдэг бөгөөд агаарын тээвэр хурдан шуурхай байх шаардлагад нийцдэг юм.
Жил бүр эрдэм шинжилгээний газар болон уул уурхайн компаниуд уул уурхайн сорьц дээжээ гадагшаа шинжилгээнд явуулдаг. Үүнд: хөрс, ургамал, нүүрс, чулуу гэх мэт
Монгол улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн бол ноолууран бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан ноолуур юм.
Ихэвчлэн гэрийн тэжээмэл амьтан буюу нохой муур тээвэрлэгддэг.